МУБИС-ийн хамт олон 2016 оны хамгийн ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСТЭН байж чадав. 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын дунд МУЗН, Монголын доноруудын холбооноос сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, энэрэнгүй үйлсийг сурталчилах ажлын хүрээнд зохион байгуулсан Амьдрал бэлэглэх сайн үйлсийн аянд МУБИС-ийн оюутан, залуус идэвхтэй өргөнөөр оролцон 15 их, дээд сургуулиудаас ТЭРГҮҮН БАЙРТ шалгарч өргөмжлөл гардан авлаа.
Шагналыг Монголын Доноруудын холбооны гүйцэтгэх захирал энэрэнгүй үйлстэн Б.Мандах, МУ-ын Хүндэт донор Д.Жамц нар гардуулан өгч талархал дэвшүүлсэн юм.
Хүндэт донор Д.Жамц гуай МУБИС-ийг 1964 онд төгсөж байсан ахмад төгсөгчдийн нэг бөгөөд оюутан цагаасаа өнөө хүртэл цусаа өгч олон мянган хүний эрдэнэт амийг аварч буянтай үйлсийг бүтээж яваа эрхэм хүмүүн юм. Тэрээр оюутан залууст хандан баярлаж байгаагаа илэрхийлэхийн хамт монголын доноруудын эгнээг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байсан юм. Сайн үйлсийн эгнээнд манлайлж идэвхтэй оролцсон бүх оюутнууддаа баяр хүргэж талархал илэрхийлье. Мөн хэдхэн өдрийн өмнө Дэлхийн донорын өдрөөр МУБИС " 2016 оны донор хамт олон" болсон билээ.
No comments:
Post a Comment