Хамтын ажиллагаа

НХУС-ийн Гадаад хэлний төвийн багш О.Мягмарсүрэн АСЕМ-ын залуучуудын 7 дахь дэлхийн хэмжээний чуулга уулзалтад эх орноо төлөөлөн оролцохоор шалгарсан байна. 2016 оны Монгол улсын хамгийн онцлох нэгэн үйл явдал нь ACEM буюу Ази, Европын дээд хэмжээний чуулга уулзалт Улаанбаатар хотноо болох гэж буй явдал юм. Энэ удаагийн АСЕМ-ийн чуулга уулзалт нь 11 дэх нь бөгөөд өмнө нь Азид-5 удаа, Европт-5 удаа тус тус зохион байгуулагджээ. Мөн энэ жил АСЕМ-ийн 20 жилийн ой тохиож байгаа аж
.

Анх 1994 онд Азиас Сингапур, Европоос Франц улс энэхүү уулзалтыг санаачилсан бөгөөд 1996 онд анхны чуулга уулзалт Тайландын Бангкокт болж байсан байна. Тус уулзалт нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байдаг байна. АСЕМ-д дэлхийн нийт 51 орон нэгдсэн байдаг ба үүнээс европын -30, Азийн -21 орон. 

Европ, Азийн орнуудын төрийн тэргүүнүүд цугларч орчин үеийн улс төр, нийгэм эдийн засаг, боловсрол зэрэг тодорхой сэдвээр хэлэлцэхэд тус дээд хэмжээний уулзалтын гол ач холбогдол оршдог. Уулзалтын үеэр АСЕМ-ын залуучуудын 7 дахь дэлхийн хэмжээний чуулга уулзалт 7-р сарын 6-10 хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Уулзалтын гол зорилго нь бидний хойч үе болох манлайлагч, шилдэг залуучуудад шинэлэг санал санаачлага, санаа бодлоо төр, засгийн тэргүүн нарт сонордуулах индэр олгож байгаад оршиж байна. 

Ази Европын сангийн (ASEF) Боловсролын хэлтсээс зохион байгуулж байгаа тус уулзалтанд оролцохоор АСЕМ-ын 51 орны 3900 гаруй оролцогчоос МУБИС-НХУС-ийн Гадаад хэлний Төвийн багш О. Мягмарсүрэн шалгарч Монгол улсаа төлөөлөн оролцохоор сонгогджээ. Ингээд МУБИС-ийн залуу багш О.Мягмарсүрэндээ баяр хүргэж амжилт хүсье


No comments:

Post a Comment