Ой санамжаа хөгжүүлэх шилдэг 24 арга


Энэ удаа ой санамжаа хөгжүүлэх 24 аргыг хүргэж байна. 

1. Ой санамжаа яаж ажилладгийг мэд: Хүн амьдрах хугацаандаа тохиолдсон зүйл, өөрөө хүссэн зүйлээ санаатайгаар сурдаг. Шинэ мэдээлэл мэдрэхүйн ойноос богино хугацааны ой санамжинд шилжин дурсамж болж үлдэнэ. Тиймээс бид ерөнхий болон хувийн мэдээллийн арга байдаг гэж хэлж болно. Арга замаа хэрэгжүүлэхийн тулд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

2.Ой санамжийг тань сэргэг байлгах хэрэгслүүд бий болго:
Ой санамжаа хадгалах, хөгжүүлэхийн тулд дараах зүйлсийг хийж болно. Мэдрэхгүйгээр ялган салгах, оюун санаандаа төсөөлөх, үг болон зурвас, уялдаа халбоог нь тогтоох, ангилах, давтах,
дасгалжих, хэсэг болгон хуваах, ой санамжинд тус бологч хүчин зүйлүүдийг сануулагч болгож хэрэглэх.


З.Өөрийгөө дэмжих, идэвхтэй бай. Хүнийг дэмжиж урам хайрлахад хийж буй зүйл нь дурсамж болон үлдэг гэж анхаарлаа төвлөрүүлдэг. Түүнээс гадна хүнийг дэмжиж урамшуулахад тэд өмнө зорилго тавин ажилладаг байна.

4. Амьдралын сайхныг амсаж, хүнийхээ хувьд хөгж. Таны төрөлхийн өдөөгч болох цэнгэх, ойлгох, баяжуулах, бусадтай харилцаа тогтоох зэрэг нь ой санамжийг тань дэмжин урамшуулагч болж болох юм. Амьдралаас таашаал авахаар шийдэх нь чухал. Гэвч үүний тулд ямар ч бэрхшээлийг давж, цааш явах хэрэгтэй юм.

5.Өөртөө байгаа зүйлдээ төвлөрөх чадвараа хөгжүүл. Анхаарлаа төвлөрүүлэх нь зарим зүйлээ хүссэн хугацаагаараа ой санаандаа хадгалахад нь тусална. Таны эргэн тойрон анхаарал татах элдэв зүйлээр хүрээлэгдсэн байдаг бөгөөд таны доторх анхаарууштай мэдрэмж, бодол санаа, мэдрэхүйтэй сөргөлдөж мэдэх юм. Гадаад, дотоод хүчин зүйлээс болж анхаарал сарниж, өөр тийш чиглэдэг.

6. Сурах болон амьдрах хэлбэрээ зохион байгуул. Ой санамж ер нь цэгцтэй байдаг. Ямар ч зүйлийг, хүмүүс мэдээллийг эмх цэгцтэй хадгалдаг учир та ч бас эмх замбараатай санадаг. Тийм учраас та өөртөө хамаатай зүйлийг илүү хялбар санадаг.

7.  
  Бохь. Итгэх эсэхээ та л шийдэж дээ, гэхдээ бохь зажлах нь сэргэг байдал болон санах ойг нэмэгдүүлдэг болохыг хоёр ч судалгаагаар тогтоогоод байна. Эдгээр судалгааны тусгай тестийн явцад бохь зажилсан оролцогчид зажлаагүй оролцогчдоос илүүтэйгээр тестийн агуулгуудыг зөв санаж байв. Бохь ой ухааныг сайжруулахад ямар нөлөө үзүүлдэг талаар нэгдсэн дүгнэлт гараагүй байгаа ч бохь зажилснаар зүрхний цохилт нэмэгдэх бөгөөд ингэснээр тархинд илүү цус очдог гэсэн энгийн тайлбар байгаа юм.

8. Дасгал хөдөлгөөн. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү идэвхтэй байдаг ч энэ нь хангалттай дасгал хийдэг гэсэн үг биш. Ихэнх эрчүүд өдөр бүр дасгал хийхийн ач тусыг сонссоор байгаад залхсан байдаг бол үүний өөр нэг үр ашгийг танд дуулгая. 10 гаруй жил хийсэн судалгаагаар дасгал хөдөлгөөн оюун ухааныг нууцаар сайжруулдаг нь илэрчээ. Өөрөөр хэлбэл илүүдэл жингээсээ салах нь танд түлхүүрээ хаана тавьснаа санахад туслах болно. PNAS сэтгүүлд хэвлэгдсэн 2008 оны судалгаагаар илчлэг багатай хоол хүнс хэрэглэх нь эрүүл, настай хүмүүсийн санах ойд эерэг үр дүнтэй болох нь илэрсэн юм.  Ажилруугаа алхаж, цахилгаан шат хэрэглэхгүйгээр дээшээ гарах нь таны бие төдийгүй оюун ухаанд нэмэртэй байх нь.

9. Өдрийн цагаар богино хугацаагаар унтах. Шинжлэх ухааны судалгаа танд өдрийн цагаар хэсэг хугацаагаар унтах нь ой ухааныг сайжруулдаг болохыг зөвлөж байна. Энэ нь таны санах ойд онцгой сайн байдаг гэнэ. Ядарч байгаагаа мэдэрвэл хэсэг дугхийгээд авахад буруудах зүйл байхгүй. Гэхдээ энэ нь богино хугацаанд (45 минутаас бага) байвал үр дүнгээ өгдөг гэдгийг санаарай. Удаан хугацаагаар унтах нь эргээд таныг нойрмог байдалд хүргэх болно.

10.  Бясалгалд яв. Бясалгал хийдэг хүмүүсийн тархи бусдыг бодвол илүү хөгжсөн байдаг ба анхаарлаа илүү төвлөрүүлж чаддаг байна. Хэдэн минутын амьсгалын дасгал хийхэд анхаарал төвлөрөх чадвар сайжирдаг гэнэ.

11. Шингэнийхээ тэнцвэрийг хадгал. Шингэн зүйл бол тархийг зөв голдрилоор нь ажиллуулах гол эх үүсвэр юм. Судалгаагаар жимс ногооны шүүс уусан хүмүүс мартамхай болохоос өөрсдийгөө сэргийлж чадсан дүн гарсан бөгөөд Алцхаймер өвчин тусах эрсдлийг бууруулсан нь тогтоогджээ. Өдөрт 8 аяга ус уух нь хэвийн шингэнээ хадгалахад тустай аж.

12.
  Омега 3-т агуулагдах бүтээгдэхүүнийг хэрэглэ. Омега 3-ийн гол найрлагад загас ордог тул загас ид гэсэн үг. Өөхтэй, илчлэг ихтэй хурц гэгдэх бүтээгдэхүүнд тархины бүтцийг сайжруулах амин дэм агуулагддаг учраас өөх тостой хоол аль болох хэрэглэх хэрэгтэй. Мөн хушга, маалинганы үр ч гэсэн тархинд тустай. Илчлэг ихтэй хүнс нь тархины удаан хугацааны ой тогтоолт, санамжийг дэмжиж өгдөг.

13. 
  Дөрвөн настай хүүхэдтэй ярихдаа алиалж хошигновол тэр их сайн хүлээж авна. Жишээлбэл та өвөл гадаа хүүхдээ тоглуулахаар хувцаслаж байтал тэр малгайгаа өмсөхөө мартчихвал “Толгойгоо хөлдөөхгүйн тулд хоолны сав углавал ямар вэ” гэж алиал, хүхэд инээд алдан дулаалаагүйгээ ойлгоно. Харин дараа гадаа гарах болохдоо ээжийнхээ наргиаг шууд санана. Харин та ууртай үглэж, загнан малгайгаа өмс гэвэл тэр дороо л мартчихна.

14. 
 Навчит ногоон ургамал хэрэглэ.  Бууцай болон бусад навчит ургамлуудыг хүнсэндээ хэрэглэх нь амин дэмээр баялаг төдийгүй сэтгэцийн олдмол өвчин солиорлоос сэргийлдэг. Мөн багтраа болон уймрах өвчинд өртөхөөс тархийг хамгаалж өгдөг гэнэ.

15.
  Самар, үр ид.  Хулууны үрэнд агуулагдах цайр нь ой санамжийг, самранд байх Е витамин нь сэтгэн бодох чадварыг сайжруулдаг аж.

16.
  Уймраа өвчнөөс сэргийлэх фолийн хүчил, В12 витамин агуулсан буюу талх, гоймон, амуу тариа, загас, өндөг, сүү хэрэглэх нь тархинд сайн.

17.  Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг ба энэ үйлдэл нь аливаа асуудлыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болж өгдөг байна. Үүнээс гадна гарын тодорхой цэгүүдэд иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг. Ер нь хүүхдээрээ өдрийн тэмдэглэл хөтлүүлж сургах хэрэгтэй. Гэхдээ заавал өөрийн гараар бичүүлэх нь илүү үр дүнтэй.

18.   Шоколад. Саяхны судалгаагаар хар шоколад, дарс, ногоон цай, нэрс жимсэнд агуулагддаг амин дэмүүд нь тархины үйл ажиллагааг маш богино хугацаанд сэргээх, сайжруулах ашиг тустайг олжээ.

19.   Тахианы мах, өндөг хэрэглэ. Эдгээрт агуулагддаг В витаминаар баялаг усанд уусдаг амин дэм нь ой санамжийг дээшлүүлэх тархины үйл ажиллагаанд сайн гэнэ. Энэ төрлийн амин дэм нь мөн загас, сүү, элэг, шошинд байдаг гэнэ.

20. 
 Шинийг эрэлхийл.  Шинийг эрэлхийлж, идэвхитэй байх нь уураг тархи, оюуны тань хөгжилд чухал алхам билээ. Жишээ нь хөгжмийн зэмсгээр хичээллэ. Энэ нь нэг дор анхаарлаа төвлөрүүлэх, сонсох, хуруугаа ажилуулах гээд хэд хэдэн үйлдлийг нэгэн зэрэг хийлгэдэг учир оюуны хөгжилд тустай.

21.  Эерэг бодол тээ. Судалгаагаар хүмүүс оюун ухаан, хүний ухамсар нь байнгын тогтвортой хувиршгүй биш байнга өөрчлөгдөж хувисч, шинийг эрэлхийлдэг гэдгийг мэдсэн цагаасаа илүүтэйг сурдаг гэдгийг тогтоожээ.

22.   Гадаад хэл сур. Хүмүүсийн ихээр өртөөд байгаа Алцхаймер өвчнөөс сэргийлэх алхмуудын нэг нь хэл сурах явдал гэжээ. Гадаад хэлний мэдлэгтэй хүмүүс бусдыгаа бодвол энэ өвчнөөр өвдөх магадлал бага байжээ.
23. Хүүхдээ зургаан сар хүрснээс хойш өглөө бүр түүнтэй нэгэн хэвийн маягаар мэндэлж байгаарай. Сэтгэл зүйчдийн бодлоор энэ насанд хүүхэд “богино ой тогтоолттой” байдаг гэнэ. Иймээс хүүхэд өдрөөс өдөрт байнга давтагддаг юмыг амархан тогтоодог. Та ийм байдлаар хүүхдийнхээ ой тогтоолыг хөгжүүлж хөгжлийн зохих түвшинд байлгаж чадна.

24.    Нэг настай хүүхэд тоглоомоор дамжуулж ахуйн эд зүйлсийг таниулах хэрэгтэй. Жишээлбэл хүүхэлдэй эсвэл бамбаруушийг нь усанд оруулж тоглуулах. Хүүхэд тэр бүхнийг сайн тогтоож авна гэдэгт та бүү эргэлзээрэй. Дараа нь хүүхдээ дуурай гээрэй. Ийм байдлаар таны хүүхэд амьдралын мэдлэгт суралцана. Хоёр наснаас эхлээд хүүхдэд үлгэр, ном уншиж өг, дахин дахин бараг цээжилтэл нь уншиж өгөөрэй. Дараа нь сонссон бүхнээ дэс дараалан ярихыг хүс, та мөн өөрийн амьдралын туршлагаас ярьж өгч болно.

No comments:

Post a Comment