1.Хэрэглэгдэхүүн ,
2.Ажлын хуудас ,
3.Самбар төлөвлөлт
1.Хэрэглэгдэхүүн
ТӨМ1:
2.Ажлын хуудас ,
3.Самбар төлөвлөлт
1.Хэрэглэгдэхүүн
ТӨМ1:
LAN (Local Area Network) Газар зүйн
хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга доторх аль нэг
байгууллагын 2 ба түүнээс дээш тооны компьютерүүд, сүлжээний бусад
төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сүлжээ
буюу LAN үүсдэг. Компьютерүүдийг дотоод сүлжээнд холбосноор төхөөрөмжүүдийг
дундаа ашиглах, сервер компьютер дээрх сүлжээний програмууд болон серверт
хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах,
файлуудыг унших, хуулж авах зэрэг асар олон боломжтой. LAN сүлжээ нь бусад
өргөтгөсөн сүлжээний үндсэн нэгж болдогоороо онцлогтой. Дотоод сүлжээнд холбох
компьютер, бусад төхөөрөмжүүдийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан
харилцан адилгүй байдаг бөгөөд нэг сүлжээнд 10-с дээш компьютер холбосон бол
зарим байгууллага мянгаас илүү компьютер холбосон байх жишээтэй. Холболтын
сувгийн мэдээлэл дамжуулах хурд нь 10Mbps-1000Mbps байдаг. Дотоод сүлжээнд
дараах үйлчилгээнүүдийг явуулах боломжтой.
1.Файл сервер
2.Принтер сервер
3.Өгөгдлийн сангийн сервер
4.Холболтын серверүүд
5.Хэрэглээний серверүүдийн үйлчилгээ
явуулах боломжтой.
Дотоод сүлжээнд дараах технологиудыг
ашигладаг.
1.Ethernet
2.Token ring
3.FDDI
4.ARCNET
5.ATM
LAN сүлжээний нилээд өргөн тархсан
хэлбэр нь IEEE 802.3 стандартын Ethernet технологи юм.
WAN (Wide Area Network). Энэ нь
сүлжээний хэрэгчлэгчид болон LAN сүлжээнүүдийг нэгтгэсэн цогцолбор сүлжээ
юм. WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс хамрах хүрээгээрээ хамгийн том нь
бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сүлжээнд холбогдсон
компьютерүүд нь сүлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу түрээсийн
шугам эсвэл хиймэл дагуулын мэдээллийг хүлээн авагч бүхий тусгай тавган антены аль нэгийг нь ашигладаг. WAN нь
хувьчлагдсан ба түрээслэгдсэн байж болно. WAN сүлжээн дэх компьютерүүд нь өөр
хотууд өөр улсуудад оршиж чаддаг бөгөөд глобаль сүлжээгээр дамжих мэдээлэл нь
урт замыг туулна. Энэ сүлжээний нэг жишээ нь Интернет.
MAN (Metropolitan Area Network) MAN сүлжээ нь газар
зүйн хамрах хүрээгээрээ LAN сүлжээнээс харьцангуй том боловч WAN сүлжээтэй
харьцуулахад жижиг юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг том сүлжээ байх бөгөөд аль
нэг хот дахь хэд хэдэн дотоод сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь өндөр хурдын
холболттой байх бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан байдаг.
Хотын сүлжээ гэдэг нь олон дотоод сүлжээ,
цогцолборын сүлжээг холбосон өргөн сүлжээ бөгөөд тухайн хот суурин, төвлөрсөн
газраас хэтэрдэггүй. Энэхүү сүлжээг байгуулахад маш олон төрлийн сүлжээний
төхөөрөмжүүд хэрэглэгдэх бөгөөд мэдээлэл зарим тохиолдолд олон өөр төрлийн
сүлжээгээр дамжин хэрэглэгчид хүрч болно.
PAN (Personal area network)Тухайн компьютер
телефон утас болон дижитал гэх мэт төхөөрөмжүүд ашиглаж байгаа, ганц хувь
хэрэглэгчид зориулагдсан бол түүнийг PAN гэнэ. Тэдгээр төхөөрөмжүүд нь хүний
хүсэлтэнд хариулт өгдөг учраас сүлжээ гэж үзэж болох юм. Энэ үед
төхөөрөмжүүд маань компьютерт Bus загвараар холбогдоно. Wireless personal area
network (WPAN) нь IrDA болон Bluetooth технологийг ашигладаг.
(PAN) нь тодрхой хувь
хүнд ойр байрлах компьютер, төхөөрөмжүүдийг холбосон сүлжээ. PAN-д персонал
компьютер, принтер, факс, телефон утас, PDA, видео тоглоом тоглох төхөөрөмж гэх
мэт нь орж болно. PAN-д утастайгаар, утасгүйгээр холбогдсон байж болно.
PAN-гийн цар хүрээ нь ихэнх тохиолдолд 10 метр орчим л байдаг.[4] Утастай PAN-ийн хувьд USB, Firewire
зэргээр холбодог бол утасгүй PAN сүлжээнд Bluetooth, хэт улаан долгионы холбоог
хэрэглэдэг.
CAN (Campus Area Network)2 буюу хэд хэд LAN
сүлжээ газарзүйн мужлалын хувьд нэг дор байрлаж байгаа бол түүнийг CAN гэнэ.
CAN нь хязгаарлагдмал бөгөөд MAN-аас бага хэмжээтэй
Хоёр болон түүнээс олон сүлжээг холбосон боловч ойрхон газарт
хязгаарлагдсан оюутны хотхон, үйлдвэрийн сүлжээг хамруулна. Хотын сүлжээтэй
төсөөтэй хэмжээ, хамрах газрын хувьд жижиг байдаг.
2.Ажлын хуудас
No comments:
Post a Comment